Сураггүй болсон залуусын цогцосыг олжээ


2020-11-26 10:25:20

“Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 2020.11.10-ны өдөр Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон билээ. 

Тэднийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ голын бетонон гүүр хэмээх газраас Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг олжээ. Өчигдрийн байдлаар цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Өнөөдөр автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгуулах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү