Б.Ууганбаяр: Гэрийн ажиглалтад 9560 хүн байна


2020-11-29 11:36:00

УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сүүлийн 48 цагийн байдлаар 143 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг анхааруулж байна.

Тусгаарлан ажиглах байранд

  • Улаанбаатар хотын 26 тусгаарлан ажиглах байранд 1403 иргэн
  • Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Дархан, Говьсүмбэр аймагт 953 иргэн тусгаарлагдаж байна.

Ойрын хавьтлын 217 иргэнийг өнгөрсөн хугацаанд нэмж тусгаарласан.

Нийслэлээс иргэдийг гаргах ажиллагаатай холбогдуулан шинжилгээ авах 20 цэг бий. Эдгээр цэгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас төмөр замын байгууллагын 60 гаруй албан хаагч төмөр замаар ирж байгаа. Эдгээр албан хаагч PCR шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан. Эдгээр хүнийг гэрийн ажиглалтад шилжинэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү