Он гарсаар зам тээврийн ослоор 410 хүн амиа алджээ


2020-11-29 11:48:00

2020 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын 60229 дуудлага бүртгэжээ. Улмаар он гарсаар автын ослоор 2610 хүн бэртэж, гэмтсэн бол 410 хүн амиа алджээ.

Мөн 528 авто тээврийн ослын улмаас 542 хүүхэд бэртэж, 61 хүүхэд хорвоог орхисон байна. 

Түүнчлэн зам тээврийн ослын улмаас 18 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсан байна.

Зам тээврийн осол нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн гардаг.  Тиймээс жолооч та замын хөдөлгөөний дүрмийг өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө заавал дагаж мөрдөөрэй гэж ТЦА-аас анхааруулж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү