Э.Эрдэнэбаатар: Шинжилгээний цаг аваагүй, эсвэл маргаашийн цагтай иргэд ирж бөөгнөрөл үүсгэх байдал гарсан


2020-11-29 14:19:40

Нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.

Нийслэлийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5-аар нэмэгдэж, нийт 75 боллоо. Энэ хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 953 тээврийн хэрэгсэл гарчээ.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "УОК-оос Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу явуулах, орон нутгаас нйислэл рүү нэвтрүүлэх чиглэлээр ажил зхион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний 20 цэгийг шинээр байгуулан ажиллаж байна.

Өнөөдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрт шинжилгээг 09.00 цагаас авч эхэлсэн. Иргэд шинжилгээ өгөхөөр хэт олноор ирж байгаа байдал ажиглагдаж байна. Тэр дундаа шинжилгээний цаг аваагүй, эсвэл маргаашийн цагтай иргэд ирж бөөгнөрөл үүсгэх байдал мөн гарч байна.

Шинжилгээ авах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулан ажиллаж байна. Шинжилгээг 10 өдөр авна. Эрүүл мэндийн яамнаас 280 ажилтан 20 цэгт ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний хувьд 84 чиглэлд 458 автобус үйлчилгээнд гарсан. Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний тоог багасгах, иргэдийн хөдөлгөөнийг цөөлөх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.
Нийтийн тээврийг дундын болон эцсийн цэгүүдэд халдваргүйжүүлж байна.

Халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй 19 байгууллагаар 418 нэгж байгууллага дээр 105.000 метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийслэл дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд 1699 тонн хог хаягдлыг тээвэрлэн хогийн цэгт хаясан. Мөн аюултай хог хаягдлын 2 компани 2644 тонн хогийг зохих журмын дагуу устгах ажлыг зохион байгуулсан.

Сайжруулсан түлшний хэрэглээг хангах чиглэлээр 243 борлуулалтын цэгт 1860 тонн түлш тээвэрлэсэн. Мөн хангамжийн болон дундын баазад 650 тонн түлш тээвэрлэсэн байна. Одоогийн байдлаар 22 аж ахуйн нэгж байгууллагын түлш тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.

Өнгөрсөн хугацаанд төвийн 6 дүүргийн зорилтот бүлгийн хүмүүст түлш түгээх ажлыг зохион байгууллаа. ТОдруулбал, зорилтот бүлгийн 500 айл өрхөд 500 тонн түлшийг хүргэж ажиллаа" гэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү