Д.Оюунбат: 22.539 тээврийн хэрэгсэлд QR код олгосон


2020-11-30 14:11:49

Нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Нийслэлд өчигдөр 3559 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж 77 боллоо.

УОК-оос Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу явуулах, орон нутгаас нйислэл рүү нэвтрүүлэх чиглэлээр ажил зхион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр 11.000 гаруй хүнээс шинжилгээ авчээ. Нийслэлийн онцгой байдал болон нийслэлийн эрүүл мэндийн газраас 80 гаруй албан хаагчийг нэмэлтээр ажиллуулж байна.

Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тавигдсан. Засгийн газрын 178 дугаар тогтоол, УОК-ийн шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 1242 дугаар захирамжийн хүрээнд заагдсан тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Энэ хүрээнд нийслэлээс 768 тээврийн хэрэгслээр 1322 зорчигч гарсан бол 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч нйислэл рүү нэвтэрчээ.

QR код олгож нийслэлд зорчуулах шийдвэрийн хүрээнд 22.539 тээврийн хэрэгслийг бүртгэлд оруулсан байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна. Өчигдөр амралтын өдөр байсан тул харьцангуй сийрэг хөдөлгөөн багатай байлаа. 94 чиглэлд 864 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч, 82.307 зорчигчийг тээвэрлэсэн байна. Энэ хугацаанд 1100 гаруй удаагийн халдваргүйтгэлийг хийжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү