Б.Ууганбаяр: 175 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ


2020-12-02 11:24:04

Улсын онцгой комиссийн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлан ажиглах байрны талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлийн 4 тусгаарлах байрнаас 55 иргэн, Өмнөговь, Дархан-УУл, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудад нийлбэр дүнгээр 120 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ.Улсын хэмжээнд 175 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Өчигдөр Сүнжин грандаас гарсан 42 хүүхэд бий. Эдгээр хүүхдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар автобусаар гэрт нь хүргэсэн. Өнөөдөр зочид буудлуудад байгаа хүмүүсийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ. ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу, албан бичиг дээр үндэслэж тэднийг гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. 

Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад

  • Нийслэлийн 1273 хүн
  • Орон нутагт 7210 хүн байна.

Улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байр бий.

  • Нийслэлд 20 тусгаарлан ажиглах байранд 1297 хүн
  • Орон нутагт 48 ажиглах байранд 889 хүн байна.

Агаарын татан авалтаар авчирсан хүмүүсийн тусгаарлалтын 21 хоног дууссан" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү