Энхтайваны гүүрэн дээр "Nissan Navara" маркийн автомашин бетон хашлага мөргөжээ


2020-12-03 11:00:12

Хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа үүссэн байгаа билээ. Жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн дагуу цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж авто замын хөдөлгөөнд оролцох учиртай. 

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх,  улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. .

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг санууллаа.

Ослын жишээ:

1. 2020.12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн I хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн.

2. 2020.12.03-ны өглөө 08:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн I 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.

3. 2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим Хан-Уул дүүргийн XI хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү