Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн иргэдийг "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээнд хамруулна


2020-12-03 14:14:44

Нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.

Нийслэлийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1-аар нэмэгдэж, нийт 91 боллоо.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Нийслэлийн онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргалаа. Эхний ээлжинд нийслэл хотод цар тахлын танадалтын үзлэгийг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 532 иргэнд танадалт судалгааг хийлээ.

Мөн орон нутгаас ирж байгаа болон явж байгаа иргэдэд мөн танадалтын судалгааг давхар хийж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооноос явж байгаа нийтийн тээврийн жолооч болон зорчигчдын шинжилгээний бичгийг үндэслэн зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Сайжруулсан түлшний хангамж дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Ойрын өдрүүдэд хүйтэрч байгаатай холбоотой иргэдийн галлагаа нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой түлш борлуулах цэгүүд болон дундын болон хангамжийн баазуудад үйлдвэрлэл, түгээлтийг нэмэгдүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд 306 борлуулын цэгт 2500 тонн түлшийг тээвэрлэн хүргэсэн. Дундын болон хангамжийн баазуудад 1200 тонн нөөцийг бүрдүүллээ. Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувь бууруулсантай холбоотой нийлүүлэлт, эрэлтэд анхаарч ажиллаж байна.

Зорилтот бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр судалгаа гарган ажиллаж байна. Одоогоор  1000 гаруй иргэнд хүнсний багц тусламжийг үзүүлэх чиглэлээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 1583 тээврийн хэрэгслээр 3920 зорчигч нийслэл рүү нэвтэрсэн байна. Мөн 2460 тээврийн хэрэгслээр 7616 зорчигч нийслэлээс гарсан байна.

Нийслэлд нийтийн тээврээр 94 чиглэлд 879 автобус хөдөлгөөнд оролцсон. Иргэдийн хоорондын зайг баримтлах, халдваргүйжүүлэлт хамгаалалт, амны хаалт зүүлгэж хэвшүүлэх дээр хяналт тавин ажиллаж байна" гэлээ.

Мөн нийслэлийн гудамж талбайд зорчиж байгаа иргэдэд хяналт тавин ажиллаж байгаа аж. 987 чиглэлд 5137 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд "Нэг өрх-нэг иргэн" гэсэн зарчмаар танадалтын шинжилгээ авахаар ажиллаж байна. 12 сарын 04-нөөс эхлэн 11-ний хугацаанд 70.000 иргэнээс шинжилгээ авна. Үүнд

  • Баянгол дүүрэгт шинжилгээ авах 6 цэг
  • Баянзүрх дүүрэгт шинжилгээ авах 6 цэг
  • Сонгинохайрхан дүүрэгт шинжилгээ авах 4 цэг
  • Сүхбаатар дүүрэгт шинжилгээ авах 3 цэг
  • Хан-УУл дүүрэгт шинжилгээ авах 4 цэг
  • Чингэлтэй дүүрэгт шинжилгээ авах 2 цэг
  • Багануур дүүрэгт шинжилгээ авах 2 цэг
  • Налайх дүүрэгт шинжилгээ авах 2 цэг
  • Багахангай дүүрэгт шинжилгээ авах 1 цэг гээд 30 цэгт шинжилгээ авна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү