Л.Мөнхтүшиг: Солонгос руу нэг удаагийн нислэг үйлдэж иргэдээ авчирна


2021-01-07 17:14:20

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дотоодод халдвар гарсантай холбоотойгоор гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг 2020.11 сараас хойш цуцлаад байсан. Тэгвэл дотоод нөхцөл байдал, тусгаарлах байрны боломжийг харгалзан 2021.01.15-нд Солонгос улс руу нэг удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Энэ онгоцонд 2020.11 сард нутаг буцахаар тийз нь баталгаажаад байсан иргэдийг авчирна. Үүнд 150-160 иргэн ирнэ гэсэн үг.

Гадаадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байгаа 6787 иргэн байна. Үүнээс Солонгос улсад 4692 иргэн хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс нэн яаралтай нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 1500 орчим иргэн байна. Иргэдээс ирүүлж байгаа өргөдлийг тухай бүрт хүлээн авч байгаа. Иймээс Элчин сайдын яамны үүдэнд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсэж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү