25 настай эмэгтэйн цогцосыг олжээ
2021-01-08 09:06:57

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн А нь 01.06-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон. Энэ тухай дуудлагыг 01.06-ны өдөр Онцгой байдлын албанд мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн билээ.
Улмаар энэ сарын 7-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт иргэн А /25 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ын цогцсыг тус сумын 3 дугаар багийн “Бөөгийн-Овоо” газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл бичих: