Даваа гарагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байдалд шилжинэ


2021-01-09 20:17:01

Даваа гарагаас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбоотой автомашинд олгогдсон QR код үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Гэхдээ өмнө нь мөрдөгдөж байсны дагуу дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэдгийг санууллаа.

Нийтийн тээвэр энгийн хуваарийн дагуу явна. Хот хоорондын хөдөлгөөний хувьд нээгдэхгүй. Улаанбаатар халдварын голомтын бүс хэвээр байгаа учраас нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээхгүй гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, заагдсан зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд Улаанбаатар хотоос гарах бол PСR шинжилгээг заавал өгнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү