Б.Золбоо: Ажилтнуудыг PCR шинжилгээнд заавал хамруулна
2021-01-11 16:43:50

Нийслэл хотод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбоотой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ЭАХХХ-ын улсын байцаагч Б.Золбоо мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа нь нээгдэж байгаа газруудад халдвар хамгааллын нийтлэг дүрэм журам мөрдөх талаар мэдээлэл өгье. Үүнд
- Аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө дотоод болон гадаад цэвэрлэгээ, ариутгал хийсэн байна.
- Ус хангамж татуургынхаа аюулгүй байдлыг хангана.
- Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийнэ.
- Үйлчлэх хүчин чадлаа 30 хувиар бууруулж, үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулна.
- Ажилтнуудыг PCR шинжилгээнд заавал хамруулна.
- Ажлын байранд ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлнэ.
- Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг бүртгэлийн цэгт байршуулна.
- Тоног төхөөрөмж, үйл ажиллагаандаа ашигладаг бүхий л зүйлсээ ариутгаж, халдваргүйжүүлнэ.
- Үйлчлүүлэгчдийн халууныг шалгаж, амны хаалт зүүлгэн, гарыг нь халдваргүйжүүлэн QR кодоор бүртгэж оруулна.
- Үйлчилгээний танхим, үйлдвэрлэлийн байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт гурваас доошгүй удаа хийнэ.
- Хүний гар хүрдэг бүх эд зүйлийн гадаргууг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж, арчиж халдваргүйжүүлнэ.
- Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх бодисыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаас авч хэрэглэнэ. Улсын бүртгэл бүртгэгдээгүй, хаяг шошгогүй, хүчинтэй хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.
- Шаардлагатай цэгүүдэд спиртэн суурьтай гар ариутгагчийг байршуулна.
- Ажлын байранд хоёр цаг тутамд 15 минутаас багагүй хугацаагаар агаар сэлгэнэ.
- Төлбөр тооцоог бэлэн бусаар хийх хэрэгтэй
- Хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын саванд хийнэ.
Сэтгэгдэл бичих: