Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй


2021-01-12 12:12:24

Монгол Улсад мэдрэгдсэн газар хөдлөлтийн талаар Одон орон Геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.

Тус байгууллагаас мэдэгдэж байгаагаар газар хөдлөлтийг урьдчилан мэдэх ямар ч боломжгүй гэнэ. Дэлхийн түүхэнд 1970 онд Бүгд Найрамдах Хятад Ард улсад болсон газар хөдлөлтийг сарын өмнө урьдчилан мэдэж байсан. Үүнээс өмнө ямар ч газар хөдлөлтийг урьдчилан мэдэж байгаагүй, мэдэх ямар ч боломжгүй гэдгийг хэллээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.5 магнитуд газар хөдлөлт болсон. Үүнийг мэргэжлийн байгууллага VIII баллтай тэнцэнэ гэж тайлбарласан юм. Энэ тохиолдолд

- VIII баллд Барилгын хүчтэй эвдрэл үүсгэнэ. Хүмүүс айж сандарч эхэлдэг. Модны мөчир хугаран унаж, хүнд жинтэй тавилга хөмрөн унах, байрнаасаа шилжих зэргээр хөдөлгөөнд ордог. Дүүжлээстэй гэрлийн зарим хэсэг эвдэрч сүйднэ.

05:30 цагийн үед Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 6 удаагийн давтамжтай болж, иргэдэд хүчтэй мэдрэгджээ. Энэ удаагийнх шиг хүчтэй газар хөдлөлт сүүлийн 10 жилд болоогүй юм. 

Хөвсгөл аймгийн Ханх суманд байшингууд ортойгоо хөдөлж, телевизор, толь, тавилга нь хагарсан, зарим сургууль, байгууллагуудын  объект цуурсан, тавилгууд нь байрнаасаа хөдөлсөн байдалтай байжээ. 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү