Газар хөдлөлт одоо ч үргэлжилж байна


2021-01-12 12:52:09

Гадар хөдлөлттэй холбоотой асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Улаанбаатарын цагаар өнөөдөр 05.32 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 27 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Одоог хүртэл тэнд давтан хөдлөлт болсоор байгааг онцлов. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 100 гаруй давтан газар хөдлөлтийн чичирхийлэл болж байгаа аж. Давтан хөдлөлтүүд нь магнитудын хувь бага байна. Гэхдээ

  • 5 хүртлэх магнитудын газар хөдлөлт 4
  • 4 хүртлэх магнитудын газар хөдлөлт 14 удаа болоод байна.

Ийм хэмжээний газар хөдлөлт Монгол Улсад 1991 онд болж байжээ. Хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг албан тушаалтнуудад 10 минутын дараа анхны мэдээлэл очжээ. Улмаар холбогдох газрууд руу холбогдож, нөхцөл байдлын мэдээг авсан байна.

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлж анхааруулах технилоги дэлхий аль ч оронд бий болоогүй. Харин шуурхай мэдэж, тэр даруй анхааруулах байдлаар ажилладаг.

Монгол Улсад газар хөдлөлтийн 3 голомт бий. ҮҮнд

  1. Дундговь аймгийн Бэрэн, Дэлгэрцогт сумын зааг дээр оршдог Бэрэнгийн газар хөдлөлтийн идэвхитэй хагарал
  2. Булган аймгийн Могодын газар хөдлөлтийн идэвхитэй хагарал
  3. Сэлэнгэ аймгийн Бүтээлийн нурууны газар хөдлөлтийн хагарал.

Улаанбаатар хотод аюул учруулах хэмжээний хагарал бий болохоор бол амжиж автоматаар ажиллаж, дуут дохио өгнө. Энэ удаад дуут дохио дуугараагүй нь анхааруулах хэмжээнд хүрээгүйтэй холбоотой" гэлээ.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү