Нийслэлийн барилгуудын 2.1 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй


2021-01-12 13:11:00

Монгол Улсын хэмжээнд 130.000 гаруй байшин, барилга  ашиглагдаж байгаа. Жилд 1000-1500 шинээр ашиглалтад ордог байна.

Нийт барилгын 1970 оноос өмнө буюу газар хөдлөлтийн бат бэхийн норм гараагүй байхад баригдсан барилга Улаанбаатарт 8.7 хувь, орон нутагт 17.6 хувь нь байдаг.

Газар хөдлөлтийн тэсвэржилтийн өндөртэй эрсдэлтэй, тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт нэлээн их байдаг. Тодруулбал, 16.6 хувь, Улаанбаатарт  2.1 хувь нь байдаг аж. 

Жил бүр мэргэжлийн хяналтын байгууллагаас системтэйгээр шалгалт явуулдаг. 2006-2020 онд Мэргэжлийн хяналтын байгууллага Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 3820 барилгад иж бүрэн шалгалт хийсэн. Нийтдээ буулгах, бэхлэн хүчитгэх, дахин төлөвлөлтөд оруулах дүгнэлтийг гаргаж, Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна. Энэ дагуу тодорхой ажлууд БЗД, ХУД, БГД-т хийгдэж байна.

Ханх суманд сургууль болон Засаг даргын Тамгын газрын барилгад цууралт үүсч, Хөвсгөл аймгийн төвд 7 барилгын орон сууцанд цууралт үүсч, цонх, хаалганы орчим хагарал бий болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү