Хөвсгөл аймагт дахин 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ


2021-01-14 09:10:37

Хөвсгөл аймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” хэмээх газар энэ сарын 13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Тус сумын Ходон багийн “Нуурт"" хэмээх газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн

  • 10:21 цагт 3.6 магнитуд
  • 12:00 цагт 3.8 магнитуд
  • 14:48 цагт 3.7 магнитуд
  • 18:06 цагт 4.0 магнитуд
  • 19:10 цагт 4.8 магнитуд
  • 20:01 цагт 3.8 магнитуд
  • 21:32 цагт 3.6 магнитуд
  • 01.14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагджээ.

Тус аймгийн Засаг даргын 01.13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоносон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү