Хоногт 275 хүнийг эрүүлжүүлжээ


2021-01-14 09:45:12

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1913 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс

  • Зөрчлийн 1536
  • Гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага бүртгэгдсэн байна.

Мөн өдөр гэр бүлийн хүчирхийллийн 177, хулгайлах гэмт хэрэг 21 гарчээ. Хөл хорио тавигдаж, архи согтууруулах ундаа борлуулж эхэлсэнтэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл эрс нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, эрүүлжүүлэхэд хонох  хүний тоо огцом өсчээ. Өчигдөр гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 жолоочийг саатуулж, 275 хүнийг эрүүлжүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү