Хөвсгөлд газар хөдлөлт болсоор байна
2021-01-15 09:18:37

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” хэмээх гаүар энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Дараа өдөр нь буюу энэ сарын 13-нд мөн тус сумын ойролцоо 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр Хороо багийн “Хачим" хэмээх газарт
- 04:57 цагт 3.9 магнитуд
- 09:02 цагт 3.6 магнитуд
- 15:38 цагт 3.9 магнитуд
- 19:36 цагт 3.9 магнитуд
- 02:20 цагт 4 магнитуд
- 03:29 цагт 4.8 магнитуд
- 04:26 цагт 4.5 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт тус тус бүртгэгджээ.
Иргэдэд учирсан хохирол бага, нийт бүртгэгдсэн давтан газар хөдлөлтүүд их бага хэмжээгээр мэдрэгдсэн.
Сэтгэгдэл бичих: