БНСУ-аас өнөөдөр 165 иргэн эх орондоо ирнэ
2021-01-15 13:11:27

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна. Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ. Тодруулбал:
- Жирэмсэн-3,
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-7,
- Өндөр настан-1,
- Эрүүл мэндийн шалтгаантай-20,
- Ар гэрийн гачигдалтай-94,
- Саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм.
Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Сэтгэгдэл бичих: