Хоногт танхайрсан 88, хулгайлах 21 хэрэг бүртгэгджээ


2021-01-20 09:52:26

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 1441 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 1240, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 94, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мөн өдөр 209 хүнийг эрүүлжүүлжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 131, танхайрсан 88, хулгайлах 21, хүний биед халдсан 49, тав тух алдагдуулсан 90 дуудлага бүртгэгдсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү