Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ


2021-01-20 11:04:25

Засгийн газрын өнөөдрийн хурлаар “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Өмнөх хуулийн хэрэгжих хугацаа 2020.01.01 өдрөөс 2020.12.31 өдрөөр дуусгавар болсон. Хэрэгжилтийн нэг жилийн хугацаанд ковид гарч, хязгаарлалтын олон арга хэмжээ авч малчид сайн хамрагдаж чадаагүй.

Улсын хэмжээнд 17.7 мянга орчим малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэхүү хуулийн хугацааг сунгах хүсэлтийг УИХ, Засгийн газар, ХНХЯ-нд олноор ирүүлсэн. Засгийн газар хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхээр болов. Хуулийн төслийг 2022.01.01 хүртэл хэрэгжихээр боловсруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү