Гэр шатаж, 1 хүн нас баржээ
2021-01-21 09:10:29

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Хар-Овоо” хэмээх газар энэ сарын 20-ны өдрийн 06:00 цагт малчин айлын гэр шатжээ. Тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан бөгөөд иргэн Б /67 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих: