Хөвсгөлд 4.8, Завханд 4.6 магнитудын газар хөдлөлт болжээ


2021-01-22 09:48:07

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” хэмээх газар энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнээс хойш тодорхой давтамжтайгаар өдөр бүр чичирхийлэл мэдрэгдэх болоод удав. Тухайлбал, давтан хөдлөлт:

  • Тус сумын Хороо багийн “Хачим” хэмээх газар энэ сарын 21-ний өдрийн 11:43 цагт 4.3 магнитуд
  • 18:51 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон байна. 

Мөн Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Солооны Хандгайт” хэмээх газарт өчигдрийн 17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү