Мотоциклтойгоо хашаа мөргөж, амиа алджээ


2021-01-24 09:42:08

2021.01.22-ны шөнийн 21.00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг “Хаус” хороололын баруун замд "Мустанг5" маркийн мотоцикл жолоодож явсан 34 настай Ж нь замын хажуугийн торон хашаа мөргөж, амь нас хохирч, зорчигч эмэгтэй хүнд гэмтсэн ноцтой осол гарсан байна.

Мөн хоногийн хугацаанд алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 10 зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалалтын бүс, хамгаалах малгайг тогтмол хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү