Нийслэлээс гарсан иргэд 3 сарын 31-н хүртэл эргэн ирэх боломжгүй


2021-01-24 18:10:49

Өнөөдрийн байдлаар аймгуудын Онцгой комиссоос иргэдээ татан авахаар төлөвлөсөн хуваарийг нэгтгэн шинэчлэн танилцуулж байна.

Улаанбаатар хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй!!!

Мөн иргэн та ПСР шинжилгээнд хамрагдсан бол хотоос гарах хүртэл хугацаандаа хариуцлагатай байж олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.

Шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч энэ нь тухайн шинжилгээ өгөгдсөн цаг үедээ л та халдварын шинж тэмдэггүй байсныг тодорхойлж байгаа бөгөөд шинжилгээ өгснөөс хойш хотоос гарах хүртэл хугацаандаа хайнга хандаж халдварын эрсдэл бүхий бүс нутгаар зорчсон бол ойрын болон дам хавьтагч болсноо мэдээгүй байх магадлал өндөр гэдгийг анхаарууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү