Хөвсгөлд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө


2021-01-25 08:51:59

Хөвсгөл аймгийн Ханх суманд энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ өдрөөс хойш чичирхийлэл өдөр алгасалгүй явагдсаар байгаа юм.

Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Хачим”  хэмээх газар энэ сарын 24-ний өдрийн 12:01 цагт 3.6 магнитуд, энэ сарын 25-ны өдрийн 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү