Улаанбаатараас Өвөрхангайд 289 иргэн ирж гэрийн ажиглалтад шилжжээ


2021-01-25 09:59:13

Өчигдөр буюу энэ сарын 24-нд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт нийтийн тээврээр 210 иргэн, өөрийн тээврийн хэрэгслээр 79 иргэн ирж, гэрийн ажиглалтад шилжээд байна.

Иймд Коронавируст "Ковид-19" цар тахлын голомттой бүс нутгаас ирсэн иргэд Шадар сайдын 2020 оны 146 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-д заасны дагуу 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлан, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, зохих дэглэмийг чанд мөрдөхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү