Ирэх сард БНСУ руу 6 удаагийн чартер нислэг үйлдэнэ


2021-02-17 12:02:06

Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ гаргасан 9143 иргэн гаргаад байгаа аж. Үүнээс яаралтай нутаг буцах хүсэлтэй 2700 орчим иргэн бий. гэнэ.

УОК-ийн өчигдрийн өргөгөсөн хуралдаанаар орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахаар болсон. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 50 хувь нь БНСУ-д байгаа. Тиймээс ирэх сард БНСУ руу 6 удаагийн чартер нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Мөн Токио руу 3, Европ руу 2, Казахстан буюу Султан руу 1 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр хуваарь гаргажээ. Мөн дөрөвдүгээр сард 10-12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа аж.

Иргэдээ татан авахтай холбоотой билетийн үнийг буулгах асуудлыг УОК-оос чиглэлж өгч, асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

Иргэдээ татан авахтай холбоотой УОК-аас тусгаарлалтын хугацааг 10 хоног болгох чиглэлийг өгөөд байгаа билээ. Харин Эрүүл мэндийн яамнаас мутацид орсон коронавирусийн халдвар бүртгэгдсэн улс орноос ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах санал гаргажээ. Иймээс иргэдийг 2 янзаар тусгаарлах гэнэ. Тусгаарлалтын төлбөрийн хувьд мөн өөрчлөлт орж байгаа аж. Өмнө нь тусгаарлалтын 1 хоногийг 50.000 төгрөгөөр үнэлж байсан. Гэвч иргэд голох тохиолдол удаа дараа гарсан тул тусгаарлагдах буудлыг 3 үе шаттай болгожээ. Үүнд

  • 50.000 төгрөгөөр тусгаарлагдах
  • Эсвэл хүссэн буудлаа сонгон үйлчлүүлэх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү