Ц.Ганзориг: Хан-Уул, Чингэлтэй дүүргийг самнах байдлаар үлдсэн өрхийг өнөө, маргааш шинжилгээнд хамруулна


2021-02-20 11:20:38

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний явцын талаарх мэдээллийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа.

Тэрбээр ""Нэг хаалга-нэг шинжилгээ"-нйи хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн нийт 19 хорооны 22.123 өрхийн гишүүдийг шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн айл өрхүүд бий.

Хан-Уул дүүргийн алслагдсан хороо болох Өлзийт, Биокабинетийн малчин өрх гэхчлэн нийт 4000 орчим өрх шинжилгээнд хамрагдаагүй байгаа. Өнөөдөр эдгээр өрхийн 2000 өрхийг шинжилгээнд хамруулна. Өөрөөр хэлбэл, Хан-Уул, Чингэлтэй дүүргийг самнах байдлаар үлдсэн өрхүүдийг өнөө, маргааш шинжилгээнд хамруулна.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 хорооны 22.861 өрхийг шинжилгээнд хамруулна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү