Ц.Ганзориг: Шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн өрхийг өчигдөр, өнөөдөр хамруулж байна


2021-02-21 11:31:20

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний явцын талаарх мэдээллийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа.

Тэрбээр "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээ 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн 23.436 өрхийг шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр, маргааш Баянзүрх дүүргийн 45.800 өрхийг шинжилгээнд хамруулна.

Дүүрэг, хороо бүрт үлдсэн айл өрхийг дүүрэг бүрийн Засаг дарга нар тоог нь нэгтгэж гаргаж өгсний дагуу өчигдөр, өнөөдөр шинжилгээнд хамруулж дуусна. "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээ энэ сарын 23-нд дуусгавар болно.

Энэ өдрөөс бүх үйлдвэр, үйлчилгээний газруудыг нээснээр аюул ард хоцорлоо гэсэн үг биш. Харин цар тахалтай зохицон ажиллаж, амьдрах шаардлага үүсч байна. Иймээс иргэн бүр дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж, амьдрах нь зүйтэй юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү