Ц.Ганзориг: Энэ сарын 23-наас хойш эрсдэл ихтэй хороо, дүүргийн бүсэд өргөтгөсөн танадалт судалгаа хийгдэнэ


2021-02-22 11:22:40

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний явцын талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр "Өчигдөр Баянзүрх дүүрэгт 32.000 өрхийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн ч 51.275 өрхийн төлөөллөөс шинжилгээ авсан. Иймээс төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу 15.00 цагт шинжилгээг зогсоосон. Учир нь лабораторийн хүчин чадалд тулгуурлаж, сорьцийг ачаалал дараалал үүсгэхгүй байхаар хуваарилсан.

Шинжилгээнд хамрагдагсдын тоо 32.00аас 52.276 болж нэмэгдсэн нь

  • Өнөөдөр "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээ дуусгавар болно. Цаашид танадалт судалгааны ажил хийгдэхгүй. Ажилда явахаар ПСР шинжилгээ нэхэх байх гэсэн шалтгаанаар, мөн нэг гэр бүлийн хэд хэдэн хүн шинжилгээ өгөх байдлаар ачаалал нэмэгдсэн.
  • Иргэд идэвхитэй байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаар лабораторийн хүчин чадал, 20210.02.08-наас өрх бүрийн төлөөллөөс шинжилгээ авна гэсэн төлөвлөгөөт ажил даван биелж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бусад өгч амжаагүй иргэдийн боломжийг хаах үр дагавар гарч байна. 

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 10.000 гаруй өрхийг шинжилгээнд хамруулна.

Энэ сарын 23-наас хойш эрсдэл ихтэй хороо, дүүргийн бүсэд өргөтгөсөн танадалт судалгаа хийгдэнэ. Мөн "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд хамрагдаж чадаагүй өрхүүдээс явуулын баг шинжилгээ авч байгаа. Өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдээс авч байна. Баянзүрх хамгийн их хүн амтай. Мөн хаягийн бүртгэл хийлгэж амжаагүй өрхүүд бий  гэх мэт олон шалтгааны улмаас дахин самналт хийж, шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү