Л.Эрдэнэчулуун: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд хамрын салстыг гэмтээсэн зөрчил гарсан


2021-02-22 16:17:33

Аж ахуйн нэгж айгууллагууд маргааш 06.00 цагаас үйл ажиллагаа явуулахад ямар ч асуудал байхгүй хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын гзрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ.

Нийслэлийн хэмжээнд

  • Зах худалдааны төв, супермаркет, хайпермаркет гэхчлэн хүнсний дэлгүүр 7000 орчим
  • Хоол үйлдвэрлэлийн 4000 газар
  • Хүнсний үйлдвэрлэлийн 500 газар гэхчлэн нийт 10.000 орчим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

Эдгээр аж ахуйн нэгжээс гадна 20.000 гаруй аж ахуйн нэгж, мөн иргэний үйл ажиллагаа нээгдэнэ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн оны 3 сараас эхлэн өнөөдрийг хүртэл эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг аж ахуйн нэгж байгууллага дээр мөрдүүлж, үйл ажиллагаа эхэлсний дараа мөрдөж ажиллах чиг үүргийг албан мэдэгдлээр хүргүүлжээ. Иймээс шууд үйл ажиллагааг нээх боломжтой гэнэ.

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд мэргэжлийн хяналтын 600 гаруй байцаагч ажилласан. Энэ хугацаанд зөрчил дутагдал гарсан талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын гзрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ.

Тэрбээр "Бүдүүн бамбар хэрэглэсэн. Энэ нь хамрын салстыг гэмтээх, цус гаргах асуудал гарсан. Мөн автобусад халдваргүйжүүлэлтийг хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл, аюултай хог хаягдлыг цаг хугацаанд нь тээвэрлэхгүй, мөн шар уут нь дутуу, шинжилгээ авч байгаа эмч, ажилтнууд энгэрийн тэмдэггүй, маскаа цаг хугацаанд сольдоггүй, нүүрний хаалтгүй зөрчлүүд гарсан. Энэ тухай Нийслэлийн эрүүл мэндийн газруудад мэдэгдэж, зөрчлийг арилгуулсан. Цаашдаа танадалт судалгаа үргэлжилнэ. Энэ хүрээнд мэргэжлийн хяналт мөн ажиллана" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү