Түймрээс 3 хүүхдийн амийг аварсан ч 2 хүүхэд өртөж нас баржээ


2021-02-23 09:11:18

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ховд гол” 5 дугаар багийн “Найрамдал” гудамжинд “Үйлчилгээний төв” шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:41 цагт очиж “Номин Астана” ХХК-ийн 10х10 метрийн хэмжээтэй үйлчилгээний 3 давхар барилгын нэгдүгээр давхарт шатны хонгилд эд зүйлс шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан байна. Улмаар Гал түймрээс Н /13 настай, эрэгтэй/, Н /17 настай, эрэгтэй/, А /15 настай, эмэгтэй/ нарын 3 иргэнийг аварчээ.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” хэмээх газар 5 ханатай гэр 2021.02.22-ны өдрийн 15:30 цагийн үед шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Малчин Т-ийн 5 ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тухай мэдээллийг авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү