Автобус суудлын тэрэгтэй мөргөлдөж 2 хүн нас баржээ


2021-02-24 09:27:54

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” хэмээх газар өнөөдөр буюу энэ сарын 24-ний өдрийн 01:55 цагт зам тээврийн онцтой осол бүртгэгдлээ.

Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Баян-Өлгий аймгийн харьяат Б /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат О /56 настай, эмэгтэй/ нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү