Сэтгэлзүйн эмгэгийг илрүүлэн оношлогоог төлбөргүй хийлгэх боломжтой


2021-03-01 16:43:51

“Зориг сан” болон Швейцарын хөгжлийн агентлагаас их сургуулийн шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлгийг жил бүр олгодог бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хамтран бичил төслийг хэрэгжүүлдэг байна.

Тус тэтгэлэг хөтөлбөрт шалгарсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 6 оюутан хамтран “ByeDepress” бичил төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл нь xүн амын дунд зонxилон тоxиолдож байгаа сэтгэл зүйн эмгэгүүдийн талаар олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой, ашгийн бус бөгөөд сэтгэл зүйн эмгэгийн анxан шатны онош, зөвлөгөөг xүргэx хамгийн анхны “чатбот” үйлчилгээг нээн ажиллуулж буйгаараа онцлог юм.

Иймд хүссэн хүн бүр “ByeDepress” фэйсбүүк хуудасны чатботоор холбогдон өөрсдийн сэтгэл зүйн эмгэгийг илрүүлэх анхан шатны оношилгоог хийлгэж, хариулт авч, сонирхсон асуултаа асуух боломжтой ажээ. Түүнчлэн “ByeDepress” багийнхан сэтгэл засалч эмч Р.Энхтүвшинтэй холбогдон сэтгэл зүйн цуврал видео контентыг долоо хоног бүр бэлтгэн хүргэдэг байна.

“ByeDepress” багийнхны зүгээс “Махан бие өвдөхөд бид хаачихаа мэддэг. Гэвч сэтгэл зүйн асуудал бол хүн бүхний тайлах зангилаа биш тул бид багахан ч гэсэн мэдээллийг хэрэгтэй хүмүүст нь хүргэх хүсэлтэйгээр энэхүү төслийг эхлүүлсэн” гэдгийг онцолж байлаа.

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ByeDepress

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү