"Аав зарна" гэх мэдээллийг хуулийн байгууллага шалгаж байна
2021-03-02 15:57:26

"Шуурхай зар" сонинд "Аав зарна. Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв өвючингүй" гэх зар тавигдсан. Улмаар үнэ 3 сая төгрөг хэмээсэн байв.
Энэхүү зар нь хуурамч, киноны зураг авалттай холбоотой хэмээн тайлбарлах хэсэг байгаа ч энэ нь хууль бус үйлдэл. Хатуухан хэлэхэд, хүний наймааны нэг хэлбэр. Тиймээс зарын дагуу цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
Сэтгэгдэл бичих: