Энхтайваны гүүрний өндрийн хязгаарыг харалгүй мөргөсөн осол гарав


2021-04-01 10:41:20

Энхтайваны гүүрний доор  Дунд голын замд өчигдөр осол гарчээ. Тээврийн хэрэгслийн жолооч санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж гүүрний өндрийн хязгаарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Жолооч машиндаа ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй. Замыг чөлөөлж, гүүрийн засварын ажлыг эхлүүлжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Жолоочийн биеийн байдал гайгүй. Азаар хүний амь нас эрсдээгүй. Машин нэлээн эвдрэлтэй. Тиймээс жолооч нар анхаарал сэрэмжтэй байх, хурд хэтрүүлэхгүй, машины өндөр болон хязгаарлалтыг тооцож хөдөлгөөнд оролцож байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү