Түр саатуулах гурван байранд Ковид-19 халдвар бүртгэгдлээ


2021-04-02 10:01:07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангийн түр саатуулах байранд гуравдугаар сарын 23-ны өдөр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Улмаар тус саатуулах байрнаас 119 тохиолдол батлагдаад байгаа. Энэ нь тухайн үед саатуулах байранд байсан нийт хүний 48 хувь нь гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл Дарь-Эх дэх баривчлах байрны 17 алба хаагч, саатуулагдаж байгаа 86 иргэнээс халдвар илэрчээ. Албан хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт болон ХӨСҮТ-д тусгаарласан байна. Саатуулагдаж байсан иргэдийг зочил буудалд тусгаарлажээ.

Мөн Банязүрх дүүрэгт байрлах Баривчлах төвд саатуулагдаж байгаа 1 иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ. Агааржуулалт муутай орчинд халдвар тархах эрсдэл өндөр байдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулдаг. Иймд саатуулах байруудыг нэн даруй халдваргүйжүүлэх шаардлага үүсээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү