19 настай залуу өндрөөс үсрэх гэж байсныг аварчээ


2021-04-06 10:00:55

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 15 дугаар гудамж үүрэн телефон холбооны цамхаг дээрээс хүн унах гэж байна хэмээн Онцгой байдлын газарт мэдэгджээ.  Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 22:27 цагт очиход тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х /19 настай, эмэгтэй, согтуу/ 15 метрийн өндөртэй холбооны цамхаг дээрээс үсрэх гэж байсан аж. Түүнтэй сэтгэл зүйн ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү