Хангарьд ордноос коронавирусийн хэд хэдэн тохиолдол батлагджээ


2021-04-06 10:40:16

Нийслэлийн Хангарьд ордонд коронавирусийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 4-ний өдөр Хангарьд ордны  IX давхарт коронавирусийн анхны сэжигтэй тохиолдол илэрсэн байдаг. Гэвч энэ талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Эрүүл мэндийн яам холбогдох албаныхан үгүйсгэсэн юм. 

Түүнээс хойш сэжигтэй тохиолдлуудын тоо нэмэгдэх болсон бөгөөд тус ордонд хөл хорио тогтоогоогүй. Одоогоор Хангарьд ордон доторх Нийтлэг үйлчилгээний алба, Авто замын газрын ажилчдаас халдвар батлагджээ. Батлагдсан тохиолдлуудыг гэрээс гарахгүй байх үүргийн өгчээ. Халдварт өртсөн ажилчдыг эмч нар очиж үзээгүй бөгөөд ямар нэгэн эмчилгээ хийж эхлээгүй гэнэ. Гагцхүү утсаар гэрээсээ гарахгүй байх, халуун бүлээн юм ууж, С витамин хэрэглэхийг сануулжээ.

Өдгөө Хангарьд ордноос гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчдаас сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү