Угаартсан байсан 3 хүүхдийг аварч, эмнэлэгт хүргэжээ


2021-09-24 09:24:41

Чингэлтэй дүүргийн  6 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очжээ. Албан хаагчид иргэн У-ийн 2 өрөө байрны 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Тус гал түймэрт угаартсан байсан иргэн С/17 настай, эмэгтэй/, И/3 настай, эмэгтэй/, Ү/1.5 настай, эрэгтэй/ нарын амь насыг аварч, НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргасан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү