Зэрэмдэглэсэн цогцос олджээ


2021-09-27 11:43:42

Дундговь аймагт сураггүй алга болсон иргэний зэрэмдэглэсэн цогцос олджээ.

Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр тус аймгийн нутагт байрлах ашиглагдахаа больсон уурхайгаас бусдын гарт зэрлэгээр амиа алдсан байж болзошгүй эрэгтэйн цогсыг олжээ. Талийгаач 29 настай эрэгтэй. Цогцсыг эрэмдэглэж, хэвлийг чулуугаар дүүргэсэн байсан гэх мэдээлэл байгаа юм.

Талийгаач өнгөрөгч есдүгээр сарын 8-нд сураггүй алга болсон шалтгаанаар эрэн сурвалжлагдаж байжээ. Хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хүний аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү