Групп тогтоолгосон 341 хүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна


2021-10-12 12:43:07

Хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн групп тогтоолгосон нь хуурамч байж мэдэх  60.000 хүнийг илрүүлжээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтад хяналт, шалгалт хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хүрээнд дээрх 60.000 хүнийг илрүүлж, үүнээс 19.000-ыг нь шалгасан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсанд бичжээ. 

 
Тэрбээр "Шалгалтын явцын мэдээллийн тайлантай танилцахад:
  • Цуцалсан 120

  • Дахин шалгахаар шийдсэн 2,200

  • Цагдаад шалгуулж байгаа 341

  • Хувь хугацаа заалт өөрчлөхөөр болсон 267 тус тус байна.

Урд өмнө алдаа дутагдал гарч байсан. Одоо бид засах нь чухал.

Групп тогтоолтын зарчмыг шинэчилнэ. Урт хугацаат нөхцөлт буюу эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ зэрэгт цаг тухай бүрд хамрагдаж байх, хамрагдахгүй бол харин тэтгэмж олголт зогсдог байх олон улсын туршлагыг нэвтрүүлнэ" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

зочин 2021-10-12 12:55:33-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.161.86
Нөхөн сэргээх үйлчилгээнд нь ороод сохор хүн нүд орж,хөлгүй хүнд хөл ургах уу?Заавал очих ямар шаардлага байна аа?Орсон болгож мөнгө л идэх арга.