Б.Ууганбаяр: Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цахимаар ажиллах шийдвэр гарна


2021-10-14 09:08:48

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хариулт өгсөн юм.

Тэрбээр "Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон байгаа.

Хэрэв одоо хязгаарлалтын хатуу арга хэмжээ авбал үр дүн багатай болохыг эрдэмтдийн судалгаагаар тогтоосон. Иймээс 0-12 хүртэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цахимаар ажиллах асуудлаар удахгүй шийдвэр гарах байх. 

Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баривал өвдөхгүй байх боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал. УОК-оос хөл хорио тогтоох талаар шийдвэр гараагүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү