Зам тээврийн ослоор 1 хүн нас баржээ


2021-10-19 09:30:47

Сонгинохайрхан дүүрэг. 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын дэргэд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход “Портер” загварын ачааны автомашин гэрлийн шон мөргөж, жолооч О/33 настай, эрэгтэй/ -ийг ЯТТТ-ийн 103-ын эмч авч явсан байсан аж. Харин бүхээгт хавчуулагдсан байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат иргэн Б/33 настай эрэгтэй/-г 15 минут ажиллан гаргаж, ГССҮТ-д хүргэх замд нас баржээ. Цогцсыг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргад шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү