ТЦА: Жолооч нарын анхааралд


2021-11-19 13:54:12

Ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах, зам тээврийн ослоос сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар: 

  • Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,
  • Чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн,
  • Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон,
  • Цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглодог.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дугуй, шил арчуур, цан үлээгүүрийн хэвийн ажиллагааг шалгаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү