Өнөөдөр зулын 25 буюу Богд Зонховын их дүйчин өдөр


2021-11-29 10:23:43

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу Зулын 25-ны их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд зул өргөн, буян үйлддэг билээ.

Эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна.

Энэ өдөр нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Мөн энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг цээрлэдэг уламжлалтай. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү