Шатахуун ачсан автомашин нууранд цөмөрчээ


2021-12-02 09:15:29

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын 32 тонн шатахуун ачсан, чиргүүлтэй машин нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул өнөөдөр буюу энэ сарын 2-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлжээ. Автомашины жолооч өөрөө гарсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү