Цахилгаан хуваарилах өрөөнд гал гарч, 3 хүүхэд угаартжээ


2022-01-12 09:25:10

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байрны 3 дугаар орц 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байгаа тухай энэ сарын 11-ний өдрийн 21:52 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт иргэн Ч /9 настай, эрэгтэй/, Ч /5 настай, эрэгтэй/, И /7 настай, эмэгтэй/ нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн.

Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү