Гэр шатаж, нэг хүн нас баржээ
2022-01-17 09:09:24

Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатжээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт иргэн Б /51 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл бичих: